2025 оны 10-р сарын 1-нээс эхлэн АНУ руу зорчих гадаадын иргэд шинэ төрлийн визний нэмэлт хураамж болох “Visa Integrity Fee” буюу "Визний Бүтэн Байдлын Хураамж" төлөх шаардлагатай болох тухай АНУ-ын эрх баригч байгууллагууд мэдээллээ.
 
 
Шинэ хураамжийн хэмжээ 250 ам.доллар бөгөөд жил бүрийн инфляцтай уялдуулан өөрчлөгдөх боломжтой.
 

 Хэнд хамаарах вэ?
 
Бүх түр оршин суух виз (Non-Immigrant Visa) хүсэгчдэд хамаарна:
F-1, J-1, M-1 зэрэг оюутны болон солилцооны виз
B-1/B-2 буюу аялал, томилолтын виз
H, L, O, P, R зэрэг ажиллах визүүд
Түүнчлэн тэдгээр визийн гэр бүлийн гишүүд (F-2, H-4 гэх мэт)
 

 Хэнд хамаарахгүй вэ?
 
Канад, Их Британи , Япон улсын иргэд болох Visa Waiver Program буюу визгүй зорчих боломжтой 40 гаруй орны иргэд хамаарагдахгүй. /Монгол улс энэ тоонд харамсалтай нь багтдаггүй байна./
 

 Яагаад ийм хураамж нэмэгдэж байна вэ?
 
АНУ-ын Конгресс энэ хураамжийг:
Хуулийн хугацаанд гардаггүй, хууль бусаар ажил эрхэлдэг хүмүүсийн зөрчлийг бууруулах
Визний системийн ил тод, шударга байдлыг хангах зорилгоор баталсан байна.
 

 Буцааж авах боломж бий юу?
 
Визний хугацаандаа АНУ-аас гарсан, дүрэм зөрчөөгүй тохиолдолд энэ 250 долларыг буцаан олгох боломжтой.
 

 Эхлэх хугацаа:
 
Шинэ хураамж 2025 оны 10 сарын 1-нээс албан ёсоор хэрэгжинэ.
 
АНУ-ын Төрийн департамент, Homeland Security зэрэг агентлагууд одоогоор тодорхой хэрэгжилтийн журмыг боловсруулж байна.